Choices

Цаг хугацаа өнгөрхөөр л аль сонголт нь зөв бас буруу байсныг аль сонголт нь одоогийн сонголтоосоо зөв байсан болохыг мэдэх юмдаа. Тэгээд бүр их харамсан гээч. Яагаад үргэлж эерэг бас сөрөг хослон оршидог юм бэ?

Advertisements

Амьдралын цаг мөч бүрээс би суралцсаар л, алдаа болгоноосоо бүр ч илүү их суралцах юм. Сурагчийн ширээнээс гараад л энэ бүхнийг сурч,мэдэж авч байна. Гунигтай ч юм шиг,хэрэгтэй ч юм шиг,амархан ч юм шиг,хэцүү ё юм шиг…

Өөдрөг байх

Өөдрөг үзэл хаанаас эхэлдэг вэ гэж үү?

Байгаадаа талархаж сурахаас, байгаагаа хайрлахаас, байгаа зүйлээ илүү гоё нүдээр харж чадсан үеэс л эхэлдэг. Тиймдээ ч энэ үеэс амьдрал илүү жаргалтай,илүү сэтгэл тайван ч болдог…

Дотоод хүнээ хайрлаж сурах.

…Өөрийгөө хайрладаг хүн л бусдыг чин үнэнээр хайрлаж чаддаг тухай чи олон удаа уншиж, сонсож байсан биз.

Гэхдээ бид заримдаа зөвхөн махан биеэ эрхлүүлэхийг эсвэл амиа бодохыг л өөртөө өгөх хайрын илрэл гэж андуурдаг.

Сайхан бүхнийг хэнтэй ч хуваалцалгүй зөвхөн өөртөө өмчлөхийг, гадаад төрхөө өнгөлөхөд л хамаг байдгаа зарцуулахыг, ер нь ямар ч үед зөвхөн хэлбэрт анхаарахыг өөрийгөө хайрлах гэж нэрлэх эсэх нь эргэлзээтэй.

“Өөрийгөө” гэдэг чинь “Дотор орших БИ”-гээ гэсэн үг шүү дээ.

Харин үнэт зүйлтэй байж, түүнийгээ бусдаас хамгаалж, зүрх сэтгэлээ хууралгүй, үзэл бодол, зарчим, хүсэл тэмүүлэлдээ үнэнч байвал бид дотроо орших өөрийгөө утга учиртайгаар хайрлаж байна гэсэн үг.

Ингэж чаддаг хүн өөрийнх нь дотоод хүнд халдахад ямар мэдрэмж төрдгийг мэддэг учраас бусдын ч үнэт зүйлс, үзэл бодол, зүрх сэтгэлд халдахыг хүсдэггүй. Тиймээс энэ үед л үнэхээр өөрийгөө хайрладаг шигээ бусдыг ч бас байгаагаар нь хайрлаж сурдаг…

Өөрийгөө хайрлаарай!

#Love_Your_Self

Why i’m alone?

Ганцаардал… Энэ бол маш том ӨВЧИН.Энэ дэлхий дээрхи хамгийн том өвчин тэр дундаа бүр хүнийг дотроос нь маш хурдацтайгаар иддэг сэтгэхүйн өвчин байх.

Ганцаардалд гүн гүнзгийгээр уусан шингэсээр л байвал амьдрал чамд хэрэггүй мэт болж эхлэнэ. Харин дараа нь юу болох бол? Магадгүй чи өөртөө маш олон сөрөг үр дагаваруудыг учруулах байх.

Тиймээс би үүнтэй тэмцэж байгаа. ГэГээЛэГ л амьдаръя!

https://www.news.mn/mobile/153782

Darkness & Calm

Харанхуй болмогц нүдээ нээх болно яг л шар шувуу мэт
Харанхуй болмогц хөдөлж эхлэх болно яг л сарьсан багваахай мэт
Харанхуй болмогц өөрийнхөөрөө нүдээ нээж
Харанхуй болмогц дотор минь уужирна.

Шөнийн тэнгэр үзэсгэлэнтэйдээ биш уужимдаа тэр
Шөнийн саран үзэсгэлэнтэйдээ биш тунгалагтаа тэр
Шөнийн одод үзэсгэлэнтэйдээ биш хязгааргүйдээ тэр
Шөнө бүр би ганцаараа эрх чөлөөг эдлэнэ.

Харин өглөө бүр шахуу цагийн хуваарь дор цаг хугацааны боол болсон амьдрал минь надруу даллана.